Буцаалтын журам
Сүүлд шинэчилсэн: 2026-04-26
nelo.mn нь дэлгүүрүүд (merchant) болон худалдан авагчдыг холбосон платформ юм. Буцаалт, солилт нь тухайн дэлгүүрийн өөрийн журмаар явагдана. Нийтлэг зарчмыг доор тайлбарлав.
1. Ерөнхий зарчим
- Хүргэлт хүлээж авснаас хойш 7 хоногийн дотор дэлгүүртэй холбогдож буцаалт хүсэх боломжтой.
- Бараа нь анхны байдалдаа, шошгогүй, эвдрэлгүй байх ёстой.
- Дотуур хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, хүнсний бараа гэх мэт эрүүл ахуйн шинж чанартай бараа буцаалтгүй.
2. Буцаалт хүсэх
- Захиалга өгсөн дэлгүүрийн утас, имэйл, эсвэл сошиал хаягт хандана уу. Дэлгүүрийн холбоо барих мэдээлэл нь storefront-ийн footer-д байна.
- Захиалгын дугаар (EA-XXXXX), бараа болон шалтгаанаа тайлбарлана.
- Дэлгүүр буцаалтын зөвшөөрөл өгсний дараа барааг тогтоосон хаяг руу буцаана.
- Хүлээн авч шалгасны дараа дэлгүүр 14 хоногийн дотор мөнгийг буцаах эсвэл солилт хийнэ.
3. Буцаалтын шуудангийн төлбөр
Чанарын асуудалтай (эвдэрсэн, буруу бараа ирсэн) тохиолдолд буцаалтын хүргэлтийн зардлыг дэлгүүр хариуцна. Хувийн дур сонголтоор буцаах бол худалдан авагч хариуцна.
4. Маргаан үүсэх тохиолдолд
Хэрэв дэлгүүртэй маргаан үүссэн бол info@nelo.mn хаяг руу захиалгын дугаар + дэлгээрэнгүй мэдээлэлтэй имэйл бичээрэй. Бид 3 ажлын өдрийн дотор хариу өгөх болно.
5. Платформын хариуцлага
nelo.mn нь дэлгүүрүүдийг олон нийтэд хүргэх platform болохоос биш барааны худалдааны тал биш. Гэвч хэрэглэгчдийн итгэлийг хадгалахын тулд бид дэлгүүрүүдийн журмыг манай Үйлчилгээний нөхцөлтэй нийцэхийг шалгадаг.